Өчигдөр /2020.12.07/ орой 22.00 цагийн үед 22-ын товчоон дээр Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барсан байна. Тодруулбал, тус иргэний бие нь муудсан учир Улаанбаатар хот руу иржээ. Халдвар гарсан аймгуудаас ирж буй иргэдэд PCR шинжилгээ хийж, хариу гарсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлж байгаа аж.
Иймд Улаанбаатар хот руу оруулаагүй байна. Улмаар иргэний бие нь муудаж, түргэн тусламж дуудахад эхний удаа ирээгүй. Харин хоёрдахь удаагаа буюу орой ирж үзээд “Үхэх өвчин биш байна” гэж хэлээд явсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа өглөөний 07.00 цагт дахин түргэн дуудахад эмч ирж үзсэн боловч удалгүй нас баржээ.