Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Израил, Иран Улсын хооронд үүссэн асуудалтай холбогдуулан Израйл Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнээ татан авсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

May be an image of 1 person, monument and text

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулжээ. Иргэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн байна.

Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:

-Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

-Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;

-Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;

-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой юм байна.

Г.Дамдинням: Төрийн өмчийн уул уурхайн компаниудын санхүү, гүйцэтгэх удирдлагын томилгоо манай яаманд огт хамаагүй явж ирсэн хэр нь ял нь ирээд бичигддэг
Г.Дамдинням: Төрийн өмчийн уул уурхайн компаниудын санхүү, гүйцэтгэх удирдлагын томилгоо манай яаманд огт хамаагүй явж ирсэн хэр нь ял нь ирээд бичигддэг
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.