Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батжаргал: Капитал банк, Чингис хаан банкнаас авах НДС-гийн нийт авлага 154.8 тэрбум төгрөг байна. Банкуудын нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажил удаашралтай байгаа нь үнэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

May be an image of 1 person, newsroom and text that says 'ubn ubn Юy6aйHa? Юy 6AЙHA? ubn U on በቃቶን ubn U U ubn ubn ٤ ubn U'УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд НДС-гийн алдагдал, авлагын талаар НДЕГ-ын дарга Б.Батжаргалаас асууж хариулт авав.

НДЕГ-ын дарга Б.Батжаргал: НДС-ын авлага Капитал банканд 104.2 тэрбум төгрөг 2016 он хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн гэрээгээр байршсан байдаг. Үүнээс 38.8 тэрбум төгрөг төлүүлж, өнөөдөр 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Чингис хаан банкнаас 13.3 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 14.2 тэрбум төгрөгийг төлүүлж, 89.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хоёр банкнаас авах нийт авлагын дүн 154.8 тэрбум төгрөг байгаа.Үүнээс гадна нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажил прокурор, АТГ, ШШГЕГ-тай хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар удаашралтай явж байгаа нь үнэн.

ЧУУЛГАН: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 14.00 цагт хийнэ
ЧУУЛГАН: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 14.00 цагт хийнэ
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.