Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 14.00 цагт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэх бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Тодруулбал, өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байдаг.

Төсөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүн ажиллах бөгөөд Улсын Их Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан аж.

Ж.Энхбаяр: Гаалийн албан татварыг тэглэснээс болж малын тэжээл тариалалт 144 мянган га-гаас дөнгөж 30 мянган га-д таригдсан. Тариалалтыг жаахан эрчимжүүлэхэд 10 хоног л байна
Ж.Энхбаяр: Гаалийн албан татварыг тэглэснээс болж малын тэжээл тариалалт 144 мянган га-гаас дөнгөж 30 мянган га-д таригдсан. Тариалалтыг жаахан эрчимжүүлэхэд 10 хоног л байна
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.