Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Гаалийн албан татварыг тэглэснээс болж малын тэжээл тариалалт 144 мянган га-гаас дөнгөж 30 мянган га-д таригдсан. Тариалалтыг жаахан эрчимжүүлэхэд 10 хоног л байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ-ын чуулганы 2025.06.23-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: ОХУ үүсээд байгаа хямралд байдалтай холбоотойгоор улаан буудай, малын тэжээлээ долоодугаар сарын 01 хүртэл гадаад улсад экспортлохгүй байх шийдвэр гаргачихсан байгаа. Одоо ОХУ-д байгаа дотод үнэ дээр бид худалдан авалт хийгээд Монгол Улсын хил дээр ирэхэд нэг тонн улаан буудай 1.250.000-1.300.000 төгрөгөөр орж ирэхээр байна. Манай дотоодын үнэ ноднингийн худалдан авалт дээр 1.050.000 төгрөгөөр гарсан. Гадаад хамааралтай байдал гэдэг ийм эрсдэлтэй гэдгийг бид сайн харлаа.

Үндсэндээ үйлдвэрлэл унаж, газар тариалангийн талд ашиглаж байгаа талбайн хэмжээ багассан. Мөн гангийн байдалтай холбоотойгоор эрсдэлийн түвшин өндөр болж байна. Үүнээс болж газар тариалангийн компаниуд энэ жил талбайдаа хийх хөрөнгө оруулалтаа нэлээд татчихсан.

Ялангуяа малын тэжээл 144 мянган га-д тарихаас дөнгөж 30 мянган га-д буюу 100 мянган га-гаар багассан гэсэн үг. Учир нь малын тэжээл улаан буудайн тариалалтаа дагаж хийгддэг зүйл. Тиймээс салбарын технологи, тарилж хэвийн явж байсан процессыг саяын хууль нэлээн хөдөлгөчихсөн. Бодит эрсдэл нүүрлэсэн.

Одоо энэ хуулийг хэлэлцээд баталвал бид өвлийн бэлтгэл ажилдаа орно. Үлдэж байгаа 10 хоногт бид жаахан малын тэжээлийг эрчимжүүлэх боломж бйгаа. Улаан буудайн үр тариалалтын хувьд аль хэдийн тариалалтын хугацаа дуусчихсан учраас болц гүйцэхгүй.

Бүлгийн даргаа авсан “80 оныхон” байнгын хороодыг цөөлж ГОМДОГСДЫН тоог нэмэх гэж байна
Бүлгийн даргаа авсан “80 оныхон” байнгын хороодыг цөөлж ГОМДОГСДЫН тоог нэмэх гэж байна
 
Х.Нямбаатар Б.Жаргаланг “Нэг ч хууль санаачлаагүй“ гэсэн бол Б.Жаргалан хууль зөрчиж байгааг нь САНУУЛАВ
Х.Нямбаатар Б.Жаргаланг “Нэг ч хууль санаачлаагүй“ гэсэн бол Б.Жаргалан хууль зөрчиж байгааг нь САНУУЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.