Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд эндээд байна. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав.
Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахыг үүрэг болголоо.
0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаа ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нь чухал. Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа.