Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хориог нийслэл болон халдварын голомт бүртгэгдсэн аймгуудад ахин 10 хоногоор буюу энэ сарын 11 хүртэл сунгасан. Өнөөдөр /2020.12.08/ УОК хуралдаж, Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөл хорио сунгах эсэх асуудлыг хэлэлцэх бол маргааш /2020.12.09/ буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Өнөөдөр УОК хуралдаж, Лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна"  гэж мэдээлжээ.

ЭМЯ-ны зүгээс “Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн  эрсдэлийн үнэлгээ гарсан талаар мэдээлсэн. 

Коронавирусний вакцинд иргэд сайн дураар хамрагдана
Коронавирусний вакцинд иргэд сайн дураар хамрагдана
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.