Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд “ТЭЦ-3”-д гарсан осолтой холбогдуулан тулгамдсан асуудлуудыг 100 хоногийн дотор шийдэж чадахгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд ХАРИУЦЛАГА ТООЦНО гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох сайд, дарга нарын хамтаар Эрчим хүчний яаманд ажиллаж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн. Тухайлбал, “ТЭЦ-3” ТӨХК-ийн үйл ажиллагааг ЗГ-ын шууд хяналтад авч, ЗУРГААН сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байдаг.

Тэгвэл үүнээс өмнө буюу лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын тулгамдсан асуудлуудаа танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар "ТЭЦ-3"-т гарсан осолтой холбоотойгоор энэ салбарт тулгамдсан асуудлуудыг 100 хоногийн дотор нэн яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн байна.

Хэрвээ дээрх хугацаанд асуудлуудыг шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ашиана Эйрлайнс авиа компанийн нислэгийн тийзээ захиалаад БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж
Ашиана Эйрлайнс авиа компанийн нислэгийн тийзээ захиалаад БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.