Өчигдөр /2020.12.07/ 11.20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, ШУТИС-ийн уулзварын баруун талын зам дээр нийтийн тээврийн жолооч М зорчих хэсгийн хажуугийн модыг мөргөж, зам тээврийн осол гаргажээ. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.