Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж, 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дош үүсжээ.
Иймд Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажиллаж, 400мм голчтой суваг татан, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлав.
Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 дүгээр сарын 13-наас таван дүүргийн есөн хорооны халиа дошийг сувагчилжээ. Энэ өвөл эрт хүйтрээгүй учир булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дош үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.