Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймаг эмч ажилтнуудад 500 мянган төгрөгийн тусламж үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Оргил өчигдөр /2020.12.06/ захирамж гаргаж, цар тахлын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.  Тодруулбал, эрүүл мэндийн салбарын нийт 98 ажилтан, албан хаагчдад тус бүр 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар Covid-19-ийн хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 203 болсон талаар мэдээлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх тасагт найман тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээр өвчтөний биеийн байдал хөнгөн байгаа гэв.

СУРВАЛЖИЛГА: Гэрийн хорионы 14 хоногийн хугацаа дууссан ч гаргахгүй байна
СУРВАЛЖИЛГА: Гэрийн хорионы 14 хоногийн хугацаа дууссан ч гаргахгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.