Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах Монгол Улсын их сургуулийн оюутнуудыг өнөөдөр /2020.1205/  08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

Анхаарах зүйлс:

  • Өнөөдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.

2020-2021 оны шилдэг найман багийн солилцоо, наймаа
2020-2021 оны шилдэг найман багийн солилцоо, наймаа
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.