АН-ын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 160 гаруй гишүүд дэмжигчид оролцож, санал бодлоо хуваалцлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Орон даяар хэлэлцүүлэгдэж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийн есөн дүүргийн отгон хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 160 гаруй гишүүд дэмжигчид ирж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлд өөрсдийн байр суурь, саналыг илэрхийлэв.

Дүүрэгт ажиллаж буй Ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажиллаж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын хөтөлбөрийн төслийг Улс төр, намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Хүрэлтулга танилцуулав. Тэрбээр Ардчилсан нам ардчилсан, эрх чөлөөт, хувийн өмчид суурилсан, хөгжингүй Монгол Улсыг цогцлооно хэмээн алсын харааг тодорхойлсон хэмээгээд Ардчилсан нам үндэсний, хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, улс төрийн эрх чөлөөг үнэт зүйл болгон тунхагласныг онцлов.

Дараа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн төслийг Ардчилсан намын хуульч Д.Хишгээ танилцуулав. Тэрбээр Улс төрийн намын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2025 онд багтаж улс төрийн намууд дүрмээ шинэчлэн батлах шаардлага үүссэн. Ингээд 2025оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндсэн дүрмийг шинэчлэх, хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн гурван сарын хугацаанд төслийг боловсрууллаа. Үндсэн дүрмээр намын санхүүжилтийг илүү тодорхой болгож, гишүүнчлэлийн процессыг нарийн тусгаж өгсөн. Мөн шинэчилсэн дүрмээр “Хяналтын ерөнхий хороо”, “Хяналтын зөвлөл” байгуулагдаж байгаа гэхчилэн олон дэвшилттэй өөрчлөлт орсон гэлээ.

Үүний дараа танилцуулгатай холбогдуулан дүүргийн гишүүд дэмжигчид санал бодол байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

АЙЛЧЛАЛ: Монгол-Австри улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа
АЙЛЧЛАЛ: Монгол-Австри улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!