Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

210,012 ширхэг хувьцаа арилжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 39,686,446.56 төгрөгийн үнийн дүн бүхий 210,012 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +14.55%) болон "Түшиг Уул" ХК (TUS +13.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" ХК (LEND -4.74%) болон "АПУ" ХК (APU -1.78%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,004 ширхэг нэгж эрхийг нийт 957,133 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 17550.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,585,287,938,118.11 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 29-нд болно
“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 29-нд болно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.