Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 29-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол поп опера “Uvertura” хамтлаг онлайн тоглолтоо энэ сарын 29-ны өдрийн 19:00 цагт толилуулахаар болжээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн “Uvertura 2020” тоглолтыг Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулах юм.

"Тус онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүргэхээрээ онцлогтой.  Энэ хүнд цаг үед хамтдаа хэцүү бүхнийг даван туулж нэг айл,нэг өрх ч гэсэн халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлээсэй гэж хүсч зорьж байна” хэмээн тоглолтын менежер П.Отгонбаатар ярилаа.

Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулах юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Анир дуу бичлэгийн студи, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Алтанхуяг ажиллаж байна. 

Энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцоно. 

Англи, Шотланд, Канад, Монгол улсын төрийн албан хаагчийн мэдлэг, хандлага, ур чадварын талаар зөвлөлдөв
Англи, Шотланд, Канад, Монгол улсын төрийн албан хаагчийн мэдлэг, хандлага, ур чадварын талаар зөвлөлдөв
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.