Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран хатгамалч З.Цэнгэлсайхан “Цахим орчинд соёл түгээе Би хариуцлагатай иргэн“ цувралд нэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Соёлын яамнаас уриалж буй "Цахим орчинд соёл түгээе Би хариуцлагатай иргэн" цувралд Уран хатгамалч З.Цэнгэлсайхан нэгдэж байна.
З.Цэнгэлсайхан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д Уран хатгамалын төрлөөр бүртгэгдсэн өвлөн уламжлагч, Алтангадас одон /1997/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /2008/, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан /2018/ цол тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

#live 12:00 цагт Соёлын яамны пэйжээр дамжуулна.

Тэрбээр Уран хатгамал буюу “Зүү ороох” оёдолыг ЮНЕСКО – д бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм. 

1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургажээ. Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хурал болж байна
ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хурал болж байна
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.