УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "Гурилын импортын үнийг тэглэснээр үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ тогтвортой байхад нөлөөлсөн гэж харж байгаа. Гэтэл нэг жилийн дараа импортын татвараа сэргээе гэж байна. 2021-2023 онд буудайны үнэ нэг тонн тутамд 26.4 хувиар өссөн байна. Гэтэл гурилын үнэ нэг кг тутамд 52.3 төгрөгөөр өссөн. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үндэслэлгүй гэсэн.
2021-2023 онд дотоодын компаниуд ямар дэмжлэг авсан юм бэ. Есөн компаниа 23.8 тэрбум төгрөгийг арав гаруй хувийн авсан байна. Үүнээс 8 орчим хувийг нь Засгийн газар даасан. Энэ бүгд татвар төлөгчдийн халааснаас гарсан. ААН-үүд гурван хувийн хүү төлсөн. Ийм байхад гурилын үнэ өссөөр байна. Хөдөө, аж ахуйн яам монопол компанийн халаасанд орсон. Бид дотоодын үйлдвэрүүдийг л дэмжээд л байгаа. Үндэсний үйлдвэрээ сөхрүүлье гэсэн хүн энэ танхимд нэг ч байхгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!