Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт, халдварын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол хүргэж буй. Өнөөдрийн байдлаар улаанбурханаар өвдсөн хүний тоо хагас сая буюу 522 болжээ. Хэдий батлагдсан тохиолдолд өндөр байгаа ч мөн эдгэрэлт сайн байна. Нийт батлагдсан тохиолдлоос 410 нь эдгэрсэн байна. Гэсэн ч улаанбурханы хавьтал болсон 11495 хүн байгаа бол сэжигтэй 49 тохиолдол байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөсөөр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!