“Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо“ сэдэвт парламентын мэтгэлцээнд 58 багийн 116 оюутан өрсөлдөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Энэ өдрүүдэд оюутан залуусын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээн зохион байгуулагдаж байна.

“Монгол хүн – ба Эрсдэлийн боловсрол”, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, мэтгэлцээнд оролцогч оюутан залуус оролцлоо. Нийслэлийн Онцгой байдлын газар, Монголын Оюутны Холбоо хамтран зохион байгуулж буй тус мэтгэлцээнээр дамжуулан нийгэм, олон нийт, тэр дундаа оюутан залуучуудын гамшгийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог ханган, тэдний судалгаа, шинжилгээ хийх чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, нийслэлийн хэмжээнд тохиолдож буй аюулт үзэгдэл, осол, гал түймрийн тоо хохирлыг бууруулахад оновчтой санал дүгнэлт дэвшүүлэх зорилготой юм.

Мэтгэлцээнд оролцогч оюутан залуус "Гамшгийн бэлэн байдалд иргэдийн үүрэг хариуцлага төрийн байгууллагынхаас илүү чухал", "Гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурынхны оролцоо төрийн оролцооноос илүү үр дүнтэй", "Гамшгаас хамгаалах сургалтыг оюутан байхад бус ЕБС -дад орох нь илүү үр дүнтэй", “Төрийн гамшгаас хамгаалах зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх шаардлагатай”, “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад Онцгой байдлын байгууллагын үүрэг оролцоог жинлэж үзвэл”, “Гамшгаас хамгаалах тухай хуулинд талуудын үүрэг оролцоог хангалттай тусгаж өгсөн” зэрэг сэдвүүдийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж байна. Мэтгэлцээнд 8 их дээд сургуулийн 58 багийн 116 оюутан залуус оролцож байна. Маргааш финалын шат үргэлжилж, шилдгүүд тодорно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч  ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж хөнөөжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж хөнөөжээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!