2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 495, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 150, гэрээр 11, эдгэрсэн 334, сэжигтэй тохиолдол 35, хавьтал 10346 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа өчигдөр мэдээлэл хийх үеэр "Батлагдсан тохиолдлуудыг нас, хүйсээр нь авч үзвэл ихэнхдээ 10-14 нас эзэлж байна. Дотоодын халдварууд нэмэгдэх хандлагатай байна. Өчигдрийн байдлаар дэлхийн 156 улсад улаанбурхан өвчин бүртгэгджээ. 2024 оны дөрөвдүгээр сард 184 улсад бүртгэгдсэн байна. Монголчуудын ихээр зорчдог Энэтхэг, Тайланд улсад өвчлөл өндөр байна. Казакстан улсад мөн өндөр байна. Иргэд улаанбурхан ихээр бүртгэгдэж байгаа улс руу зорчихын өмнө тус өвчнөөр өвдсөн эсэх, вакциндаа хамрагдсан эсэх талаар бодох хэрэгтэй. Тус өвчний эсрэг вакцинд заавал хамрагдах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!