Асуултаар эхэлье, Ташкентийн анагаах ухаан хуучин ЗХУ-д тэргүүлэх анагаах ухаан байсан гэдгийг та бүхэн мэдэх үү?
Эх орны дайны үед зөвлөлтийн шинжлэх ухааны бүх нээлтийг Ташкентэд бүтээдэг байсан юм. 2020 оны хавар “Ковид 19” тахлын нэгдүгээр үе эхлэхэд тэд шинжлэх ухааны үндэслэлтэй, маш чухал мэдэллийг нийтлэснийг хүргэж байна.
Шухрат ХАЛИЛОВ (Анагаах ухааны доктор)
Ташкент. 21.03.2020.
“Ковид 19”-ийн гол аюул нь хамгийн түрүүнд дархлааны системийг устгадагт оршиж байгаа юм. Түүний дараа уушигны эд эсийг гэмтээдэг. Энэ хоёр явцын хооронд дахь довтолгоог бид “инкубацийн үе” гэж нэрлэдэг. Бид хүчтэй ба сул дархлаа гэдэг үгийг хэрэглэдэг. Гэтэл жирийн хүмүүс үүнийг ямар учиртайг мэддэггүй. Үүнээс гадна эмч нарын ихэнх нь дархлааны тогтолцооны тухай мөн түүний тодорхой хэсгүүдийн үүрэг, функцийн талаар маш муу ойлголттой байдаг.
Энэ нийтлэл нь дархлааны талаар наад захын мэдлэггүй уншигчид ойлгоход нилээд төвөгтэй. Гэсэн хэдий ч “Ковид 19” хүний биед хэрхэн ажиллаж байгаа талаар ойлгомжтой, хялбараар тайлбарлахыг хичээе.
Хүний дархлааны тогтолцооны 80 хувь нь гэдэсний гадна хана болон дотор хананд лимф эдэнд цугларсан пэйэрын гялтагануур хэлбэртэй оршиж байдаг. Лимф эд нь Т-, В-, G- зэрэг лимфоцит болох эсрэг биет болон төрөл бүрийн хэлбэрийн имуноглобулинийг бий болгож байдаг. Эдгээр эсрэг биетүүд нь лимфийн систем буюу шингэний системээр дамжин зүрхны доод талын венийн судасанд нэвтрэн орж цусны бага эргэлтийг хийж цусны том эргэлт рүү орж бүх биеэр тархдаг. Ийм байдлаар эсийн дархлаа, үүний дотор уушигны эсийн дархлаа бэхжиж байдаг. Хоолоор дамжин орсон “Ковид 19” нарийн гэдэс рүү орсоноор лимф эс буюу цусан дахь шингэнийг устгаж эхэлдэг. Үүний нөлөөгөөр лифм эс нь лимфоцит ба имуноглобулинаа бий болгож чадахгүй болдог. Ийм байдлаар дархлааны систем эвдэрч, үүний нөлөөгөөр уушигны дархлааны эс хүчтэй сулардаг. Энэ үеэс эхлэн коронавирусийн хоёр дахь довтолгоо эхэлж, хамгаалалтгүй болсон уушигны эс рүү довтолж хүнд хатгаа хэлбэрт орж үхлийн аюултайгаар төгсдөг.
Одоогийн байдлаар тахлын эсрэг арга хэмжээнүүд нь коронавирусийг уушгинд нэвтрүүлэхгүй байхаар явагдаж байгаа нь дэндүү үрэлгэн, бодит байдалд ямар ч үр дүнгүй эмчилгээ болж байна. Эмчилгээний арга хэмжээнүүд нь хатгалгааг хүндрүүлэхгүй байхад л чиглэж байна. Тиймээс бид “Ковид 19” бол олон жилээр үргэлжлэнэ, энэ бол бидэнд тохиолдож байгаа нэгдүгээр давалгаа гэж ойлгох нь чухал байна. Үүнээс цааш иймэрхүү зүйл олон удаа давтагдана.
Коронавирусийг эмчлэх, урдьчилан сэргийлэх арга хэмжээг уушгинд орсон хойно нь биш харин нарийн гэдсэнд байхад нь эмчлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар моринд тэргээ хөллөсөн бус харин тэрэгний араас морио хөллөсөн шиг болчихлоо.
Байгалийн аргаар эмчилдэг маш олон арга байна. Эдгээр нь ашигтай бактер болоод зогсохгүй вирусийг шууд устгадаг.
Хамгийн үр дүнтэй нь арга нь САРМИСТАЙ УС юм.
Хэрвээ шилэн аяганы гуравны хоёр хэмжээтэй сармистай усыг өдөр бүр уух юм бол “Ковид 19”-ийн вирусийг шууд устгах ба дараах үр дүн гарна:
- Устгуулсан “Ковид 19”-ийн вирус лимф эс буюу шингэний эсийг эвдэж чадахаа болино. Үр дүнд нь лимф эс өөрийн функцээ зөв явуулах буюу эсрэг биет болон иммуноглобулинийг ялгаруулна.
- Дархлааны систем хурдан сэргэж, хүчтэй болж уушигны эсийн эдийн дархлаа мэдэгдэхүйц сайжрахад нөлөөлнө.
- “Ковид 19”-ийн хувьд ч коронавирусийн хатгааны үед тохиолдож болох өрөвсөлт өгөх, мөөгөнцөр үүсэх зэрэг бусад бодит аюулыг ч арилгана.
Сармистай усны нөлөөгөөр хүний нарийн гэдсэнд маш сонирхолтой гинжин үйлдлүүд явагддаг. Сармистай усны нөлөөгөөр “Ковид 19”-ийн “үхсэн”болон маш суларсан биет хүний бие дотор яг байгалийн шалгаралаар бий болсон вакцин шиг болдог.
Харин хиймэл вакцинийг хийхэд маш өндөр хэмжээнд тоноглогдсон лабортори, маш өндөр мэргэжлийн хүмүүс шаардагддаг ба энэ ажиллагаа хамгийн багадаа 6-9 сарын хугацаанд үргэлжлэн явагддаг бөгөөд үйлдвэрлэх ажиллагаанд урт удаан хугацаа, зардал шаардагддаг.
Сармистай усыг ууснаар хүний нарийн гэдсэнд байгалийн вакцин нь 30-40 минутын дотор бий болох ба ямар ч зардал, чирэгдэл шаардахгүй.
Байгалын вакцин нь “Ковид 19”-ийн эсрэг тусгай дархлааг маш идэвхтэй бий болгож эхэлдэг. Ийм байдлаар хүний биед явагдах эмгэгийн үйл ажиллагаа зогсож, “Ковид 19”-ийн вирус эхний шатандаа тасалдан эвдэрдэг.
Тэгээд хүний бие байгалийн хуулиараа төлөвлөсөн дэглэмийн дагуу ажиллаж “Ковид 19”-тэй тэмцэж устгадаг. Ингэснээр тэмцлийн онцгой ба стрэсстэй дэглэм хүний биед бүрэн шаардлагагүй болж, вирусийн эсрэг өөрөө эсэргүүцэх чадвартай болдог. Үүний үр дүнд бий болсон тахлыг хэдхэн өдөрт зогсоож болно.
Сармистай усыг хэрхэн хэрэглэх вэ?
Энэ аргыг ямар ч хүнд тахлын эсрэг эмчилгээ болгон хэрэглэж болно. Үүний үр дүнд эмгэгийн морфологийн субстрат нэг, хоёр өдрийн дотор бүр мөсөн арилах болно.
Сармистай усыг бэлтгэх арга маш энгийн.
- Сармисны нэг хумсыг хальснаас нь салгаад, хөндлөн зүсч хуваагаад 1 литрийн шаазан данханд тасалгааны хэмтэй усанд хийж хадгална. Үүнийгээ өглөө бэлдэнэ.
- Орой гэхэд сармистай усыг хэрэглэхэд бэлэн болно. Бэлдмэлээсээ шилэн аяганы 2/3 хэмжээтэй хийгээд хамгийн сүүлчийн хоолны дараа буюу унтахаас 3-4 цагийн өмнө ууна.
- Дараагийн өдөр нь сармистай усаа дахин шинээр өмнөх өдрийн адил бэлтгэнэ.
- Энэ процедурыг бүтэн сарын турш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Энэ хугацаанд хүний биед “Ковид 19”-ийн эсрэг тусгай дархлаа бий болно.
Орчуулсан: Ж.Занаа