Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Х.Баттулга гишүүний цалингаас сарын 1.1 сая, нийт 3.3 орчим сая төгрөг хасна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Анхны 126 гишүүнтэй шинэ парламентын намрын ээлжит чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баттулга таслалтаараа тэргүүлж, ёс зүй, дэгийн хороонд дуудагдаад буй билээ.

Түүний хувьд намрын чуулган 32 удаа хуралдахад 16 удаад нь тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдааныг алгасаж, зургаад нь оролцсон юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь чуулганы нэгдсэн хуралдаанд 40 болон түүнээс дээш цаг тасалсан тохиолдолд Ёс зүй, дэгийн хороогоор орж гурван төрлийн арга хэмжээний аль нэгийг авах заалттай.

Энэ утгаараа түүний гурван сарын цалингаас тус бүр 20 хувийг хасаж шийдвэрлэхээр болсон тухай УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа мэдэгдсэн билээ.

Товчхондоо Х.Баттулга гишүүн сарын цалингаасаа 1.1 сая төгрөг хасуулж нийт гурван сарын хугацаанд 3.3 орчим сая төгрөг хасуулахаар байна. УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүний үндсэн цалин 5.7 сая төгрөг байдаг аж.

Т.Энхжин шөвгийн 4-т үлдэв
Т.Энхжин шөвгийн 4-т үлдэв
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.