УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хамтарсан ЗГ гэчхээд хамгийн их гал авч ажиллаж байгаа АН-ын сайд нар луу дайруулдаг ажлыг МАН хийж байна. Ийм байдлаар дээрэлхүүлээд явна гэвэл манай намынхан засгаасаа гарсан нь дээр дээ" гэв.