Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Сайд нар баримт нотолгоотой мэдээлэл өгөөч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Монгол Улсын авлигын индекс сүүлийн 2-3 жилд тогтмол 114-т байгаа. Та нар ямар индексээр тооцож, ахиц гарсан гээд байгаа юм бэ" гэж ХЗДХ-ийн сайдаас асуухад "Бид төсөөллийн индексийг ашигладаг. Хамгийн сүүлд гарсан индексээр Монгол Улс 5 байраар урагшилсан үзүүлэлттэй байгаа" гэх хариултыг өгсөн.

Харин УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Сайд нар баримт нотолгоотой мэдээлэл өгөөч" гэж шүүмжлэлтэй хандлаа.

Шар өвс, хог хаягдал шатаахгүй байхыг анхаарууллаа
Шар өвс, хог хаягдал шатаахгүй байхыг анхаарууллаа
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.