Шар өвс, хог хаягдал шатаахгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хаврын хуурайшилтай өдрүүдэд ахуйн болон ой хээрийн түймрийн талаарх иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт тасрахгүй байна. Тиймээс иргэдийг шар өвс, хог хаягдал шатаахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг дахин сануулав.

Б.Дэлгэрсайхан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Б.Дэлгэрсайхан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!