ЭМЯ: Сурагчдын 6.5 хувь нь сүүлийн нэг сар шүдээ огт угаагаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд өчигдөр “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тэгвэл ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр Дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10 хувь нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан гэх судалгааг ЭМЯ-наас танилцуулав.

2024 оны үр дүнгээр 0-17 насны 3 хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77,4%-тай байна. Улсын хэмжээнд нийт 80.000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95,33% нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна.

Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!