Эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүд та бүхэн амралтын өдрийг гэр бүлээрээ илүү үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд нь зориулж дараах челленжүүдийг Боловсролын ерөнхий газраас санал болгож байна. Энэ нь хүүхдийн бүтээлч байдал, гэр бүлийн харилцааг сайжруулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд туслах аж.
Та бүхэн дараах жагсаалтаас дурын 3 болон түүнээс дээш үйлдлийг сонгон гүйцэтгээрэй
-Хамтдаа шинэ тоглоом турших ...
-Өглөөний цайг бүгдээрээ бэлтгэх (Хүүхдүүдийг оролцуулан, хөгжилтэй болгох)
-Нэг нэгэндээ нууц зурвас бичих, нууцаар нуух (Дараа нь олж унших нь хөгжилтэй)
-Гэр бүлээрээ зураг зурах эсвэл гар урлал хийх (Өнгөт харандаа, будгаар бүтээл хийх)
-Гадаа 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх (Дугуй унах, хөл бөмбөг тоглох, хамт алхах ...)
-Дурсамжтай зургаа харж, хөгжилтэй түүхүүд ярилцах (Гэр бүлийнхээ гишүүдийн хамгийн хөгжилтэй дурсамжийг нь асуух, хүүхэд насных нь тухай асуух)
-Хөгжилтэй бүжиг эсвэл дуу сурах ...
-Шинэ хоол эсвэл амттан хамтдаа хийх (Хүүхдүүдтэйгээ хамт бялуу, жигнэмэг хийх ...)
-Орой нь бүгдээрээ хөгжилтэй мөчөө хуваалцах (Өнөөдөр юу хамгийн гоё байсан бэ? Яагаад?) зэргийг гүйцэтгэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!