Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга өнөөдөр /2025.03.04/ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбоцогт, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцов.

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.

Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 дахь тохиолдол лабораториор батлагдлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 дахь тохиолдол лабораториор батлагдлаа
 
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон.  Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон. Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!