Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2025.02.20/ “Цагаан алт” хөдөлгөөний төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр "Баялаг бүтээгчид маань хийж бүтээхийн төлөө бүхий л боломж нөхцлөө дайчилж ажиллаж байгаа. Энэ улсыг нуруун дээрээ үүрч явна. Улс төрдөө татвар төлж, олон хүнийг ажилтай орлоготой байлгаж байна. Та бүхэндээ баярлалаа, бахархлаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Хүнд суртал, хүндрэл бэрхшээл гаргадаггүй байх ёстой. Бие биеэ битгий ад үз, битгий харлуул, битгий муу хэл. Цөөхөн монголчууд эвтэй байх ёстой” гэсэн.
Тэгвэл Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан "Өчигдөр Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Монголчууд бид цөөхүүлээ. Бид бие биеэ хайрлаж урагшлах ёстой гэж. Тиймээ, Үндэсний эв нэгдэл, эв эе хамгаас чухал" гэж жиргэжээ.
Өчигдөр Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Монголчууд бид цөөхүүлээ. Бид бие биенээ хайрлаж урагшлах ёстой гэж. Тиймээ, Үндэсний эв нэгдэл, эв эе хамгаас чухал.
— Batzandan.J (@BatzandanJ) February 21, 2025
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!