Хил холбогдоогүй төмөр замаар нүүрсээ тээвэрлэж, Хятад руу автомашинаар экспортолж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь улсын төсвийн томоохон саалийн үнээний нэг. Төсвийн орлого, валютын нөөц бүрдүүлэхэд чухал үүрэгтэй тус компанийн орлого ямар байх нь нүүрсний үнэ, экспорт ямар байхаас шууд хамааралтай. Сүүлийн гурван жил нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тогтвортой байсан бөгөөд манай улсын хувьд алтан боломж байв. Энэ утгаараа өнгөрсөн жил гэхэд тус компани түүхэндээ анх удаа 30.4 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс 29.6 сая тонн нүүрс борлуулж 3 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсын төсөвт тухайн жил 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр бэлэн мөнгөөр төвлөрүүлсэн болохыг компанийн зүгээс мэдээлсэн юм.

Компанийн зүгээс нүүрсний экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн онд төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ хил холбогдоогүй ч төмөр замаар хилийн цэг нүүрсээ тээвэрлэж цааш авто тээврээр гаргах зарчмаар ажиллаж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид чаддаг байсан зүйлээ чадахгүй болсон байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид чаддаг байсан зүйлээ чадахгүй болсон байна
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!