Зөвшөөрлийн тухай хуулийн зарим зохицуулалт иргэн, ААН-үүдэд дарамт учруулж, төрийн хүнд суртлыг үзүүлж буй тулд зарим захиргааны акт, журмуудыг хүчингүй болгож байгаа тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Мэдээлэлдээ тэрбээр "Төр бизнесийн эрх чөлөөг хязгаарлагч биш, хөгжлийг нь дэмжигч байх ёстой. Бизнес эрхлэх орчин улам хүндрэхийн хэрээр “зөвшөөрөл” гэх нэрийн дор хүнд суртал гаарч, аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулж байна. 2022 онд Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж, 381 төрлийн зөвшөөрлийг хуулиар олгохоор заасан ч энэ тоо улам нэмэгдэж, бүр “бүртгэл” нэрээр зөвшөөрөл олгодог зохисгүй практик газар авлаа. Энэ нь бизнесийн орчныг боомилж, хувийн хэвшлийг дэмжих бус, харин ч саад учруулж байгааг тодорхой харуулж байна. Тиймээс Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг хэт зохицуулалтаас чөлөөлөх үүднээс захиргааны хэм хэмжээ тогтоосон 122 журам, актыг ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 11-ний дотор хүчингүй болгох чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!