Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.
Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж.
Талийгаач том хүү цэргийн албанд байсан бөгөөд цор ганцаараа үлдсэн байна. Тэрбээр өнөөдөр Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.
"Би хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 18-нд утсаар ярьсан. Бид сайн байгаа. Ээжтэйгээ ирээдүйнхээ төлөө жаахан ярьсан. Юугаа ч бяцхан дүү нар маань бурхан болчихлоо. Гэртээ орж ирэхэд ширээ засчихсан, тавгийн идээ зассан байсан. Ах намайг сэтгэлээ бариарай гэж захисан. Ээж нь 3 дүүтэй нь, Сүхээ ах нь, Сарнай дүү нь угаарт хордоод бурхан болчихлоо. Сэтгэлээ бариарай гээд захиад байсан. Цэргийн алба хааж байх хооронд ээж, юугаа ч мэдэхгүй хөөрхөн 4 дүү маань угаартаад нас барсанд би маш их гомдолтой байна. Миний ирээдүй маш бүрхэг боллоо. Би аавгүй өссөн. Цор ганцаараа үлдлээ. Утаанаас болж өөр айлын амьдралд ч ингээд хар толбо үлдээд байх уу. Одоо миний цэргээс халагдах тушаал ирж байгаа.
Манайх сайжруулсан түлшийг байнга түлдэг байсан. Угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд 5 сая төгрөг олгосон" гэлээ.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!