Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр "Засгийн газрын 14 реформын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Үүнийг хийснээр нийтийн үйлчилгээний алба, нийтэд үйлчилдэг зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн агуулгатай хийхээр ажиллаж байна.
Энэ хүрээндээ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Цаашлаад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээ нь, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нь нээж өгнө. Мөн орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан томилоод буй асуудлыг нэг мөр цэгцэлнэ. Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Ингэснээр 30 хувийн цомхотгол, хэмнэлт хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!