Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д амны хаалтгүй, буруу зүүсэн иргэдийг торгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

БНСУ-ын эрх баригчид олон нийтийн газар болон тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүгээгүй эсвэл буруу зүүсэн иргэдийг торгохоор болжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу торгуулийн хэмжээ 100 мянган вон байх юм.

Нийтийн тээвэр, эмнэлэг болон олон нийтийн бусад газраас гадна халдвар авах эрсдэлтэй ажлын байранд, тухайлбал дуудлагын төв, түгээлт, ложистикийн төвүүд, спортын битүү байгууламжууд, мөн 500 гаруй хүн оролцсон арга хэмжээний үеэр амны хаалт заавал зүүх шаардлагатай. Үүний зэрэгцээ эрх баригчид ерөнхийдөө иргэддээ гэрээсээ хамгаалалтын хэрэгсэлгүй огт гарахгүй байхыг зөвлөжээ.

Зөвхөн аэрозолийн тоосонцох хамгийн бага хэмжээгээр агуулагдсан амны хаалтууд хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнд  мэс заслын амны хаалт, Хүнс, эмийн аюулгүй байдлын үндэсний газраас батлагдсан KF94/KF80 ба KF-AD амны хаалтууд орно. Ийм амны хаалтууд байхгүй тохиолдолд хамар амыг бүрэн хаасан даавуун болон нэг удаагийн амны хаалтыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Торон материалаар хийсэн болон хавхлагатай маск халдвар тархахаас сэргийлж чаддаггүй учир хэрэглэхийг хоригложээ. Мөн нүүрээ хувцас, хүзүүний алчуур, ороолтоороо хааж болохгүй. Амны хаалтыг ам, хамраа бүрэн хаахгүй, зохих ёсоор нь зүүгээгүй тохиолдолд торгууль ногдуулна гэв.

Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээрэй
Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээрэй
 
Т.Бадамжунайгийн хүргэндээ өгсөн 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг АТГ-аас хураан авчээ 
Т.Бадамжунайгийн хүргэндээ өгсөн 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг АТГ-аас хураан авчээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.