ЗГ: Гангийн үйлдвэрийг барьж байгуулах тогтоолыг төслийг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Үүнээс долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгана. Улмаар жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Ингэснээр 2028 онд 1200 ажлын байр бий болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Засгийн газрын мега төслүүд урагшилна. Мөн Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижих юм" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!