Хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн тээврээр тарифт өөрчлөлт орор талаар Нийслэлийн Тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийтийн тээврийн салбарт 2024 оноос эхлэн зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорино. Зорчигч тоолох системээр банкны картаа уншуулах үйлчилгээ хэвээр үйлчилнэ. "Улаанбаатар смарт карт"-ын хуучин явж байсан системээр зөвхөн чиптэй банкны картаар төлбөрөө төлнө. Харин дамжин суултын хөнгөлөлт банкны картаар төлбөр төлж байгаа тохиолдолд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд зориулагдсан карт ашигласан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!