Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг сэргээх шийдвэр гарсан. Үүнийг эсэргүүцэж, нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хэрэв жагсаалаар ажил хийдэг бол иргэний нийгмийн байгууллагууд, иргэд битгий хэл УИХ-ын гишүүд ч жагсахад бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ-ын гишүүн, хууль тогтоогчид иргэд лугаа шүүхэд хандаж, гудамжинд жагсаж биш ЗГ-ын шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгож эсвэл буруу гэж үзсэн хуулийг өөрчилж, мөн хүчин төгөлдөр хуулийг биелүүлэхгүй байгаа ЗГ-ыг огцруулж ажиллана.
Монгол Улсын Үндсэн хуулийн 45.2-д "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэж заасан талаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн, хууль тогтоогчид иргэд лугаа шүүхэд хандаж, гудамжинд жагсаж биш ЗГ-ын шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл уул шийдвэрийг хүчингүй болгож эсвэл буруу гэж үзсэн хуулийг өөрчилж, мөн хүчин төгөлдөр хуулийг биелүүлэхгүй байгаа ЗГ-ыг огцруулж ажиллана!
Монгол Улсын Үндсэн… pic.twitter.com/2XyJrwpCaE
— Temuujin Kh (@Temuujin_Kh) January 29, 2025
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!