Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үднэ. Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явна.

Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч зална.

Талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхах юм.

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөлөө
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөлөө
 
П.Очирбат агсныг эцсийн замд нь үдэх ёслолтой холбогдуулж “Төрийн ордон“-оос “Алтан өлгий“ хүртэлх авто замын хөдөлгөөнийг 09:40 цагаас түр зогсооно
П.Очирбат агсныг эцсийн замд нь үдэх ёслолтой холбогдуулж “Төрийн ордон“-оос “Алтан өлгий“ хүртэлх авто замын хөдөлгөөнийг 09:40 цагаас түр зогсооно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!