Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсны шарилыг Төрийн ордны Их Монгол танхимын хойморт хүндэтгэн залж, салах ёс гүйцэтгэлээ

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.

Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явсан.

Мөн хөсгийг дагалдаж Байлдааны гавьяаны болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 51 цэргийн алба хаагч гашуудлын ая тоглож, талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 гаруй цэргийн алба хаагчид алхлаа.

ШУУД: Анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг агсныг сүүлчийн замд нь үдэж байна
ШУУД: Анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг агсныг сүүлчийн замд нь үдэж байна
 
МӨНГӨН МОД 2024: “Хувьсал“ продакшны найруулагч Г.БЯМБАСҮРЭН “Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч”-ийн шагналыг хүртлээ
МӨНГӨН МОД 2024: “Хувьсал“ продакшны найруулагч Г.БЯМБАСҮРЭН “Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч”-ийн шагналыг хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.