Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн билээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: УИХ-ын 20 орчим гишүүн арванхоёрдугаар сарын 16-нд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболттой танилцах гээд явсан юм. Тэр үед Тавантолгой төмөр замын үйл ажиллагаатай мөн танилцсан. Дараа нь ӨМӨЗО-ны "Башинь" төмөр замтай танилцсан. Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам дээр 883 ажилтан ажиллаж байгаа юм. Нүүрс ачиж буулгах талбайгаа 300 гаруй тэрбум төгрөгөөр засаж тохижуулсан гэчхээд өдөрт тавхан вагоныг ачиж байгаа юм билээ. Төмөр замын нүүрс тээвэр нь машин тээврээсээ үнэтэй болчихсон. Гэтэл ӨМӨЗО-ны "Башинь" хэмээх 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай. жилийн ачаа эргэлт нь 300 сая гаруй тонн. Манай Тавантолгойн төмөр замын ачаа эргэлт 2 сая гаруй л тонн. Харьцуулахаар адилхан хоёулаа төрийн өмчит компани атлаа бүтээмжийн хувьд харилцан адилгүй байгаа нь цаашид анхаарах том асуудал гэдгийг сануулж хэлмээр байна.

Д.Батбаяр: Өнгөрсөн онд 150 тэрбумын алдагдалтай 43 Төрийн өмчит компани байсан. Алдагдалтай ажилласан компаниудаа ХУВЬЧИЛ
Д.Батбаяр: Өнгөрсөн онд 150 тэрбумын алдагдалтай 43 Төрийн өмчит компани байсан. Алдагдалтай ажилласан компаниудаа ХУВЬЧИЛ
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!