Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Надад хулгай хийх хүмүүжил байхгүй. Би өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж бодож байгаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн шийдвэртэй холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө. Сануулахад, Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Тэрбээр 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг.

Тэрбээр хэлэхдээ "Надад хулгай хийх хүмүүжил байхгүй. Би өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр л гаргасан шүү дээ. Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Намайг ард түмэн сонгосон учраас энэ миний асуудал биш сонгогчдын асуудал болсон" гэх тайлбарыг өглөө.

Гандантэгчэнлин хийд: Сар шинийн баяр гуравдугаар сарын 1-нд болно
Гандантэгчэнлин хийд: Сар шинийн баяр гуравдугаар сарын 1-нд болно
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.