Х.Нямбаатар: Метроны төсөлд Английн Засгийн газраас хөрөнгө оруулалтын баталгаа гаргахад хүчин чармайлт гаргасан элчин сайд Фиона Блайтад талархлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны 11 сард Лондон хотод айлчлах үеэрээ Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж Улаанбаатар метро төсөлд Английн Засгийн газар баталгаа гаргах асуудлаар санал солилцсон байдаг.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа "2024 оны 12 сард ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int. -тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсны үр дүнд Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлсэн.

Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье" гэв.

ЭМЯ: Орон нутгаас нийслэлд ирж суралцсан оюутнууд харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЭМЯ: Орон нутгаас нийслэлд ирж суралцсан оюутнууд харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
 
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!