УИХ-ын 2025.01.09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хөгжлийн банкны захирал саяхан нэг ноцтой мэдээлэл хийсэн. Хөгжлийн банканд 500 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм байна. Шийдвэр гаргасан хүн болгон шүүхйн шийдвэрээр бараг шоронд орчих гээд байгаа учраас ажиллах хүн олдохгүй хэцүү байна гэсэн мэдээлэл хийж байна лээ. Тиймээс Хөгжлийн банк 500 тэрбум төгрөгөө захиран зарцуулах эрх нь нээлттэй юу.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Төрд ажиллаж байгаа хүмүүс болж бүтэхээ байчихсан гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг зарим ийм бусармаг нөхдүүдийн үйлдлээс болж төрийн албыг бүхэлд нь хулгайч дээрэмчин шиг харагдуулж болохгүй. Төрийн өмчит компаниудад ашигтай орлоготой, компаниа сайн удирдаад явж байгаа хүмүүс олон бий. Төрд чадалтай, мэргэжилтэй хүмүүсийг бид яаж авч үлдэх вэ гэдэг дээсэн дөрөө дээр байна. Хөгжлийн банканд үүсээд байгаа асуудал бол үнэн. Тиймээс менежментийн цогц шинэчлэл хийгээд импорт, экспортын банк болгож өөчлөх менежментийн шинэчлэлийг хийж байна. ЭЗХЯ-ны дэргэд Хөгжлийн банк бодлогоо барьж ажиллаж байгаа. Хөгжлийн банканд өөрчлөлт гарна гэж бодож байна. Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн санг ч гэсэн цаашдаа төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг болгож, Хөгжлийн банкийг зориулалтаар нь ажиллуулахын тулд цогц шинэчлэл хийж ЭКСИМ банк болгох менежмент хийгдэж эхэлсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!