Говьсүмбэр аймагт онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн жил 56 удаагийн гамшгийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 180 иргэний амь насыг аварчээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Тус аймагт эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн байна. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн.
Аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 89.9 хувьтай хангагджээ. Шадар сайд С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэр онцгой байдлын газраас мэдээлэл өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!