Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёл томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёл томилогджээ. Орон нутгийн сонгуулийн дараагаар нутгийн өөрөө удирдах байгууллагууд Засаг даргын томилгоог хийж байна. Тухайлбал, Дорнод аймгийн ИТХ өнгөрөгч оны аравдугаар сард анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаар Ганхуягийн Цолмон, аймгийн Засаг даргаар Шүхэртийн Ёл нарыг сонгов.

Шүхэртийн Ёл нь 1988-1998 онд Дорнод аймагт ЕБС, 1999-2003 онд ШУТИС, 2009-2010 онд Удирдлагын академи, 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгсжээ. 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.

1980, 2000, 2009 онд төрсөн иргэд энэ жил паспортоо сунгуулах эсвэл шинээр АВНА
1980, 2000, 2009 онд төрсөн иргэд энэ жил паспортоо сунгуулах эсвэл шинээр АВНА
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!