Өнөөдөр 13:00 цагаас эхэлсэн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлсэн.
Тэгвэл "Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн улсын залуу начин Э.Батмагнай үзүүр түрүү булаалдахаар Улсын заан Б.Сериктэй үлдэж түрүүлэв.