“Найман шарга” валютын арилжааны төвийн ченжүүд юанийг 397 төгрөгөөр авч 401 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь удахгүй болох Хятадын Цагаан сартай холбоотой гэлээ. Цагаан сараар өмнөд хөршийн худалдаачид бараг сар амардаг тул манай худалдаачид амрахаас өмнө бараа, бүтээгдэхүүнээ татах гэж юанийн эрэлт үүссэнтэй холбоотой хэмээн ченж нар хэлж байна.
Монголбанкнаас зарласан дундаж хангаар юань 397 төгрөгтэй тэнцэж байгаа нь гурван сарын өмнөхөөс 20 төгрөгөөр чангараад байна. Хятадын зах зээлд долоон юань нэг ам.доллартай тэнцэж байна.