Б.Чойжилсүрэн: ОХУ-ын зээлээр ДЦС-3-ыг шинэчлэх учраас тус улсын тоног төхөөрөмжид зориулж зураг, төсөв хийхээс өөр аргагүй болчхоод байна

Огноо
Унших
2 минут 37 секунд

Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. ДЦС-3-ийг өргөтгөж эхний үе шатанд 50 мвт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барьж, дараагийн үе шатанд ашиглалтын хугацаа нь дууссан 48 мвт-ын станцын суурин дээр 250 мвт-ын ДЦС-ыг шинээр барихаар тусгажээ.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сард ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр “ДЦС-3”-ийг өргөтгөж шинэчлэх урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж Монголын талд хүлээлгэж өгсөн байна. Уг ТЭЗҮ-д 1 тэрбум 322 сая еврогоор уг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Уг асуудлыг төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн зүгээс "Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас УИХ-ын чуулганаар яригдах асуудал" гэдгийг хэлж байв.

Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг хийв. Тэрбээр:

-Яагаад Засгийн газар хоорондын хэлэлцээр болгож оруулж ирсэн бэ гэдгээ хэлье. Манай тендерийн хуулиар хэрэв ТЭЦ-3 нээлттэй тендер зарлавал ОХУ-ын компани шалгарахгүй байх магадлалтай. ОХУ-ын компанийг шалгаруулахын тулд ингэж оруулж ирсэн. Энэ нь өмнө байгаагүй кейс.

ОХУ-ын экспортын зээлээр хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-г нь ОХУ-ын тоног төхөөрөмжид зориулж зураг төсөв хийхээс өөр аргагүй болчхоод байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу биш Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулаад зураг, төсвөө хийгээд үзье л гэсэн.

Гэтэл зах зээлээс өндөр үнэ хэлсэн учраас бид хоёр жил гацаад гэрээг нь байгуулж чадахгүй байгаа. Үнээ буулга гэхээр зураг төсвөө хийгээд тодорхой болгосны дараа үнээ тохиръё гээд байгаа юм. Тиймээс ДЦС-3 зураг төслийн зардлаа өөрсдөө даана. Зураг, төсөв хоёр Монголын өмч болоод үлдэнэ. Энэ асуудлыг нэг талдаа гаргаад Оростой тохирохгүй бол дараагийн хөрөнгө оруулагч нар санал гаргах эрхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуульд очиж ажиллажээ
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуульд очиж ажиллажээ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!