Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Тахиа, гахайны мах, хүнсний ногооны импорт өсчээ

Огноо
Унших
1 минут 7 секунд

Шинэ жилийн баяраар хамгийн эрэлттэй байдаг өргөн хэрэглээний хүнс дотор нарийн ногоо, тахиа, гахайны мах багтаж буй. Гаалийн байгууллагын арваннэгдүгээр сарын статистик мэдээллээс харвал, хүнсний ногооны импорт 114.2 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тэгвэл 2022 оны мөн үеэс 1.9 дахин өссөн дүн юм. Мөн тахиа, гахайны мах, өөхний импорт 38.8 мянган тоннд хүрсэн нь 2023 оны мөн үеэс 13.3 хувиар өссөн үзүүлэлттэй бол 2022 оны мөн үеэс 32.6 хувиар нэмэгдсэн байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2024 оны эхний 11 сард өтгөрүүлсэн сүү, өндөг, цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс буурсан бол хүнсний ногоо, ургамлын тос, тахиа гахайны мах өөхний импорт өссөн байна.

бичвэр нарын зураг байж магад

ОБЕГ: Дугуй засвар шатаж байсныг унтраажээ
ОБЕГ: Дугуй засвар шатаж байсныг унтраажээ
 
БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.