Галлагааны улирал эхэлсэн энэ өдрүүдэд онцгой байдлын газарт айл өрх, албан байгууллагуудаас гал түймрийн дуудлага мэдээлэл ирсээр байна. Өнгөрсөн хоногт онцгой байдлын газарт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
--------------------
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 5 ханатай гэрийн доторх эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 15:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Х-гийн эзэмшлийн 2х4 метрийн хэмжээтэй дугуй засварын газрын дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын тааз, 2 дугаар давхрын шал хэсгийн завсар дахь шилэн хөвөн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 2х2 метрийн хэмжээтэй зоорины хаалга хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х15 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.